etoim.mn
photos/main1338422435.jpg

Японы Засгийн газар Өөрийгөө хамгаалах хүчнийхээ бүрэлдэхүүнд сансрын анхны анги нэгтгэлийг ирэх онд байгуулахаар төлөвлөж байгаа тухай “Yomiuri” сонин мэдээлжээ.

Энэхүү анги нэгтгэлийн бүрэлдэхүүнд 70 орчим мэргэжилтэн орох бөгөөд мэргэжилтнүүдийг Японы сансар судлалын агентлаг болон АНУ-ын Зэвсэгт хүчний зохих сургалтад хамруулна. Сансрын анги нэгтгэлийн төв байр нь Токио мужийн Футю хот дахь цэргийн баазад байрлах аж. Энэхүү бүтцийн гол даалгавар нь бусад орны хиймэл дагуулуудын болзошгүй халдлагыг эсэргүүцэх зорилгоор сансрын орон зайг ажиглах, мөн Японы аппаратуудыг сансрын хог хаягдалтай мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх явдал юм. 

Одоогийн байдлаар Японы Засгийн газар энэ зорилгоор газар дээр суурилсан радар болон сансрын дуран ашиглан хяналтын систем бүтээж байгаа аж. Энэхүү системийг дөрвөн жилийн дараа ашиглаж эхлэх төлөвтэй байна.

Шинэ анги нэгтгэлийг 2022 онд байгуулахаар төлөвлөж байсан боловч хугацааг наашлуулжээ. Энэ нь АНУ-ын эрх баригчид мөн өөрсдийн Сансрын хүчнийг  2020 онд байгуулах шийдвэр гаргасантай холбоотой юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх