etoim.mn
photos/4rfckvdj80alaslsfumqg3f3pc.jpg

2019 оны "Цагдаагийн олимп" нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сычуань мужийн Чендү хотод 2019 оны 8 дугаар сарын 8-аас 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Дэлхийн цагдаа болон галын тоглолт нь 1967 оноос эхлэн 2 жилд нэг удаа зохион байгуулагдаж ирсэн бөгөөд Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид 2011 оноос эхлэн оролцож байгаа билээ. Энэхүү тэмцээнд манай цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчид тав дахь жилдээ оролцох гэж байгаа юм. Нийтдээ 35 алт медаль, 23 мөнгөн медаль, 12 хүрэл медаль хүртэж байсан амжилттай. 

Харин өнөөдөр /2019.08.02/ 2019 оны "Цагдаагийн олимп"-д оролцох алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд хүлээн авч хүндэтгэл үзүүлж, амжилт хүссэн юм.

2019 оны цагдаагийн дэлхийн тоглолтод Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны дарга, цагдаагийн хурандаа Д.Батмөнх ахлан цагдаа, дотоодын цэргийн нийт 18 офицер, ахлагч нар чөлөөт бөх жудо, бокс, дардас, дугуй, карате, Push full, Bench press, Жиу-жицу зэрэг спортын 9 төрөлд оролцохоор бэлтгэл, сургуулилтаа хангаад байна.

Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагыг төлөөлөн оролцож буй нийт алба хаагч нартаа амжилт хүсье.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх