etoim.mn
photos/olloo_mn_1431496508_gemt.jpg

Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт үл таних эрэгтэй хүний амь насыг нь хохироогоод шороонд булсан хэрэг гарчээ. 

Тодруулбал, 2019 оны долдугаар сарын 29-ны өдөр Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт Өвөрхангай аймгийн Богд сум долдугаар багын нутаг дэвсгэрт эрэгтэй хүнийг амь насыг нь хохироогоод шороонд булсан байна гэсэн дуудлага мэдээлэл иржээ. 

Тус дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт үзлэг хийж ажиллахад Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, 35 настай “Э”-г гадны нөлөөтэй нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Одоогоор тус хэргийг үйлдсэн байж болзошгүй тухайн аймагт оршин суух хаягтай эрхэлсэн тодорхой ажилгүй Б, Д, Х нарыг дайчлан баривчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж цагдаагийн газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх