Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/7dbecb320f52dca08c43a2681a32bdee68b56cc9.jpg

Манай улсаас Хонконгийг зорьж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна. 

Монгол Улсын дипломат, албан, энгийн гадаад паспорттай иргэд Хонконгт 14 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой. Дамжин өнгөрөх зорчигчийн хувьд виз авах шаардлагагүй.

Хонконгийн хилээр нэвтэрч буй зорчигчдын паспортод тамга дардаг байсныг болиулж, түр тасалбар хавсаргадаг журам 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх болсон. Хилийн шалган нэвтрүүлэгчийн таны паспортод үдэж өгөх тэрхүү жижиг тасалбарт овог, нэр, паспортын дугаар, хилээр нэвтэрсэн огноо бичигдэхээс гадна Хонконгт ямар хугацаанд зорчиж болохыг тэмдэглэсэн байдаг. Та хилээр буцаж гартлаа уг жижиг тасалбарыг хаяж үрэгдүүлэхгүй байх ёстой.

Харин 14 хоногоос илүү хугацаагаар Хонконгт байх хүсэлтэй иргэд визгүй зорчих зөвшөөрөгдсөн хугацаа дуусахаас 48 цагийн өмнө Immigration Tower, 7 Gloucester Road, Wan Chai, Hong Kong хаягт байрлах Хонконгийн Шилжилт хөдөлгөөний газарт очиж 5 дугаар давхар дахь лавлагааны цонхноос мэдүүлгийн хуудас авч бөглөн виз мэдүүлнэ. Зөвшөөрлийг 14-30 хоногоор сунгаж, 160 хонконг долларын төлбөр авдаг.

Хонконгийн хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:

1. Хонконгийн хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр хил, гаалийн албаны байцаагч нар тус ЗЗОБ-д нэвтрэх зөвшөөрлийг олгодог.

2. Хонконгийн хилээр нэвтэрч буй иргэдийн гадаад паспорт доод тал нь 6 сарын хүчинтэй хугацаатай байх ёстой.

3. Хилийн болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөх, хоёр талын аяллын тийз, зочид буудлын захиалгын баталгааг биедээ авч явахаас гадна ирсэн зорилгоо сандарч мэгдэлгүй, үнэн зөв тайлбарлах хэрэгтэй.

4. Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс илүүгээр авч орох тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг. Тухайлбал, согтууруулах ундаа (архи, дарс, ликёр) 1 литр, янжуур тамхи 19 ширхэг, навчин тамхи 25 грамм, эсхүл 1 ширхэгийг хилээр авч орохыг зөвшөөрдөг.

5. Хонконгийн хувьд хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, цахилгаан бороохой, антибиотик, байгалийн тогтцоороо байгаа үнэт чулуу (боловсруулаагүй), шувуу болон амьтны гаралтай бүтээгдэхүүн, ургамал, 36-аас доош сартай хүүхдийн найруулдаг хуурай сүү-(формула)-г хилээр оруулахыг хориглосон байдаг.

6. 120,000-аас дээш хонконг доллар (ойролцоогоор 15000 ам.доллар) бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier's check, checks, money orders, stocks, bonds) авч яваа бол 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх шаардлагатай болж байна.

БНХАУ-ЫН ЗЗОБ ХОНКОНГТ СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх