etoim.mn
photos/535e0fd28d554430a297d83b508a99d6.webp

Кпоп оддын ертөнцөд зөвхөн Солонгос хүмүүс бус гадаадын гэх тодотголтой өөр орны одод цөөнгүй байдаг билээ. Тэгвэл тэднээс хэд нь өөрсдийгөө Солонгосоор чөлөөтэй илэрхийлж чаддаг бол гэсэн асуулт гарах нь ойлгомжтой. Солонгосын soompi сайтаас хэдийгээр гадаадын иргэн боловч Солонгосоор чөлөөтэй ярьж бас хамгийн сайхан бичдэг 9 оддыг нэрлэжээ.  

1. GOT7 - Марк

GOT7 хамтлагийн гишүүн Марк нь Тайвань-Америкийн реппер юм. Тэрээр "V Live" нэвтрүүлгийн үеэр фэнүүддээ зориулж өөрийн гараар бичин тэдэнд талархал илэрхийлж байсан юм.

Түүний захидлыг харсан фэнүүд нь төдийгүй кпоп сонирхогчид "Марк фенүүддээ хайртай гэдгээ харуулаад зогсохгүй компьютер дээр шивж байгаа мэт сайхан бичсэн байна" хэмээн магтаж байсан юм. 

2. BLACKPINK - Лиза

BLACKPINK гишүүн Лиза нь Тайланд улсын иргэн. Тэрээр хамтлагийн нэг жилийн ойд зориулан BLACKPINK-ийн бусад гишүүдийн хамт BLINK-д (BLACKPINK-ийн фэнүүд) хандсан талархлын захидалыг цахим хуудсандаа байршуулжээ.

3. WJSN-ийн (Cosmic Girls) Чэн Шиао

Хятад улсын иргэн Чэн Сяо бол WJSN хамтлагийн гишүүдийн нэг. Тэрээр WJSN-ийн гишүүнээр дебютээ хийснийхээ дараа анхны төрсөн өдрөөрөө өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлэн захидал бичжээ. Түүнийнягт бөгөөд нямбай бичсэн захидлыг хараад фэнүүд нь төдийгүй нитизүүд гайхан шагширч байжээ. 

4. Wanna One - Лаи Гуан Лин 

Лай Гуан Лин бол Wanna One хамтлагийн  хамгийн залуу бөгөөд цорын ганц гадаад гишүүн юм.

Тэрээр Mnet-ийн "Produc 101 Season 2" нэвтрүүлэгт оролцож байх үедээ Солонгос хэл сурч эхэлжээ. Харин тус шоуг дууссаны дараа Лаи Гуан Лин өөрийн шүтэн бишрэгчдээ түүнийг дэмжиж байсанд талархан өөрийн гараар захидал бичжээ. Түүний захиддалыг харсан олон нийт Лай Гуан Линийг зөвхөн дуулахад бус бас Солонгос хэл сурах гэж их хичээж байгаад нь талархаж байгаагаа илэрхийлж байжээ.  

5. TWICE - Momo

Алдарт TWICE хамтлагийн гурван Япон гишүүн энэ жагсаалтанд бүгд багтсан. Тэдний нэг Момог эвлэгхэн дуулдагаас гадна хамтлагийн хамгийн чадварлаг бүжигчдийн нэг. Момо ч мөн адил Солонгосоор үнэхээр сайхан бичдэг.  

6. TWICE - Мина

Минагийн гараар бичсэн захидалыг харсан фэнүүд нь түүний олон сэтгэл татам зүйлсийн нэгт зүй ёсоор орно хэмээн хэлжээ. 

7. TWICE - Сана

Санагийн гар бичмэл хамтлагийн фэнүүдийн дунд нилээд алдартай. Учир нь тэрээр өөрийн бүхий л мэдрэмжийг фэнүүддээ ойлгуулахыг хүссэн бөгөөд ингэхдээ бүтэн нүүр дүүрэн захидал бичсэнээ ч анзаараагүй гэдэг. Мэдэээж түүний захидлыг уншсан фэнүүдийн сэтгэл маш ихээр догдолсон нь ойлгомжтой. 

8. TWICE - Цюү

Цюүгийн захидал үнэхээр сонирхолтой. Жагсаалтанд орсон оддоос ялгаатай нь тэрээр хэдийгээр бага зэргийн алдаатай бичсэн ч түүнээсээ огт санаа зоволгүйгээр харин ч алдаагаа засч захидлаа үргэлжлүүлсэн нь тухайн үедээ олон нийтэд ихээхэн сэтгэгдэл төрүүлж байжээ.

9. ПРИСТИН - Кюлкюн

Жагсаалтын хамгийн сүүлд ПРИСТИН хамтлагийн гишүүн Күлкян оржээ. Тэрээр Хятад улсын иргэн боловч Солонгос хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг. Тэрээр өөрийн профайл дээр гараараа мэдээлэл орулсан бөгөөд компьютерийн фонт гэмээр цэвэр гаргацтай бичсэн нь тухайн үедээ олны анхаарлыг ихээхэн татаж байжээ. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх