etoim.mn
photos/67655793_338397687096485_2154714096593797120_n.jpg

Замын-Үүд боомтоор 2019 оны 07 сарын 10-ны өдөр иргэн Г нь БНХАУ-аас 5 тн болсон шар будааг экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэн хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар илрүүлэн холбогдогчид 07 сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулсан байна.

Мөн Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны импортын суудлын автомашины хяналтын терминалын хяналт шалгалтаар гарал үүсэл, тодорхойгүй, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгодог бичиг баримтгүй тахианы мах 110 кг, гахайны мах 60 кг, загас 50 кг, сам хорхой 20 кг-ыг тээврийн хэрэгсэлд нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр илрүүлэн саатуулж, холбогдох дүрэм, журмын дагуу хураан, устгал хийн ажиллалаа.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх