etoim.mn
photos/1564291628_67188833_468152430686945_3946923912499036160_o.jpg

Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсын атрын анхны сангийн аж ахуй нэг Хонгор сумын нэгэн жарнытүүхэн ойг Хонгор нутгийнхан өргөн дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүлж байна. Ойн хүрээнд сумын төвд бүтээн байгуулалтыг өрнүүлсэний нэг томоохон ажил нь Атар-60 гэрэлт хөшөө байлаа. Олон улсын авто зам дагуу байрлах тус хөшөөг Хонгор нутгийн иргэд ААНБ-уудын хандив тусламжаар барьсан аж. Нийт 108 сая орчим төгрөгийн өртөгтэй амралт чөлөөт цагийн бүс бүхий усан оргилууртай цогц бүтээн байгуулалт юм.

Хөшөөний ерөнхий байдал нь найман хөл бүхий суурьтай бөгөөд 4 зүг найман зовхисыг бэлэгдэх бол түүний дээрээс үржил шимт хөрс, таван хошуу мал, тариан түрүүн иш, алдартан гавъяатнууддаа хүндэтгэл үзүүлсэн амжилтыг бататгах хүрэл, мөнгө, алтан медаль, тэргүүн дээд оргилд нь болц нь гүйцсэн алтадсан тариан түрүүгээр илэрхийлжээ.

Энэхүү түүхэн ойн илтгэх хөшөөг Дархан нутгийн зураач урчуудын “Асар тэнгэр өөд” ТББ-ын 8 уран барималч нэг сар гаруй хугацаанд хийж гүйцэтгэсэн аж.

Хөшөөний нээлтэд Хонгор сумын үе, үеийн засаг дарга, ИТХ-ын даргаар ажилласан байсан, Атарчдын анхны төлөөлөл, сумын удирдлага, иргэд хөдөлмөрчид өргөнөөр оролцлоо.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх