etoim.mn
photos/67578774_2427483840642182_6160657319370686464_n.png

Яг одоо Солонгосчуудын ярианы гол сэдэв болж байгаа "Hotel De Luna" болон "Doctor John" гэх цувралууд зөвхөн Солонгостоо төдийгүй олон улсад нэр хүндээ олоод байна. 

"Hotel De Luna" цувралын хувьд хэдийгээр энэ төрлийн кино болох "Гоблин"-той төстэй байна гэгдэж байгаа боловч эхний байдлаар бүх цаг үеийн  хандалт хамгийн өндөр цувралуудын нэгээр тодроод байгаа юм. Түүнчлэн тус киноны гол дүрийг бүтээж байгаа дуучин жүжигчин IU-гийн чадварыг бас түүний өөр нэгэн төрхийг харж байгаадаа таатай байна хэмээн олон нийт сэтгэдлээ илгээсээр байгаа юм. Зөвхөн олон нийт бус алдартай жүжигчид ч түүнд баяр хүргэн амжилт хүссэн захидал ар араас нь илгээсээр байгаа юм.

Харин "Doctor John" цувралын хувьд энэхүү цувралд амьдрал дээр нэг их ил гараад байдаггүй ч бас далдалж чаддаггүй сэдвүүдийг хөндсөн хэмээн олон нийтэд сайшаагдаад байгаа юм. Мөн олон нийт тус цувралын дараагийн ангиуд дээр юу гарах бол гэсэн асуулт таамгийн хамгийн ихээр дэвшүүлж байна хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.  

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх