etoim.mn
photos/67092551_890832611282590_1959980910753349632_o-6r3e38oxjscwlfrnsjv4ydven0jtp65x9787505p9vk.jpg

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан “Эзэнгүй, орхигдсон байж болзошгүй цацрагийн үүсгүүрт тандалт судалгаа хийх” удирдамжийн дагуу Онцгой байдлын газар Мэргэжлийн хяналтын газар, Цэргийн штабтай хамтран аймгийн нутаг дэвсгэр дэх хаягдал төмөр цуглуулах болон боловсруулах цэг, өмнө нь цэргийн анги, нэгтгэлүүд байрлаж байсан талбайг хамруулан тандалт судалгааны ажлыг хийж байна. 

Тус тандалт судалгаа нь цацрагийн үүсгүүрийг эрэн хайх, аюулгүй байдлыг хангуулах, байршлыг тогтоох, шинж чанарыг тодорхойлох, мэдээллийн сан бүрдүүлэх, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх