etoim.mn
photos/65mbj3aooudehtu6i6gre116e8_b_6570902803.jpg

Өнгөрсөн мягмар гаригт буюу энэ сарын 16-ны өдөр 15-17 насны “Ж”, “М”, “У”, “Б” гэх дөрвөн хүүхэд таксины жолооч эмэгтэйг хүчирхийлж, авто машин дээрэмдсэн хэрэг гарчээ. 

Хэргийг тодруулбал:  2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тээврийн товчооны гүүрний урд талаас үл таних дөрвөн залуу такси барьж явах замдаа жолооч эмэгтэйг хүчирхийлж, зодож эрх чөлөөнд халдаж, унаж явсан автомашиныг дээрэмдсэн байна.

Тухайн гэмт хэргийн дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчидтай хамтран мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлсэн байна.

Шалгалтын явцад дээрх гэмт хэргийг  15-17 насны дөрвөн хүүхэд  үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэтгээр хүүхдүүдийг дээрэмдсэн автомашинаа жолоодон явж байхад нь цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх