etoim.mn
photos/kang-ji-hwan-police.png

Солонгосын жүжигчин Канг Жи Хваныг хүчирхийллийн хэргээр цагдаад баригдсан талаар бид өмнө нь мэдээллэж байсан билээ.

Тэгвэл  жүжигчин Кан Жи Хваны тус хэргийг өчигдөр буюу долдугаар сарын 18-ны өглөөний 6 цагт прокурорт шилжүүлсэн байна. Ингэхдээ жүжигчин Кан Жи Хваны цагдаа нарт мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогчдын мэдүүлэг мөн тэднээс авсан ДНХ-ийн шинжилгээний хариуг үндэслэн гаргасан хэмээн цагдаагийн газраас мэдэгдсэн юм.

Цагдаа нарын мэдэгдэж байгаагаар тухайн үед хохирогчид цагдаа нарт дуудлага өгсөний дагуу алба хаагчид жүжигчний гэрт очиход тэрээр гэрийн караокеныхаа төхөөрөмжийг асаагаад дуулж байжээ.  

Тэд хэлэхдээ жүжигчин Кан Жи Хваны гэр хотоос нилээд зайтай байрладаг учраас тэр хавьд гар утасны сүлжээ муу барьдаг. Тиймээс хохирогч хоёр эмэгтэй  цагдаад мэдэгдэхийг тулд түүний гэрээс гараад 40 минут орчим алхаж цагдаагийн газар дуудлага өгсөн.

Мөн жүжигчин Кан Жи Хван тухайн үед  хэвийн бус зан авиртай байсан нь учраас түүнд мансууруулах бодисын шинжилгээ хийж өгөхийг  Үндэсний шүүхийн албанаас хүсчээ байна. 

Түүнээс гадна хохирогчдоос авсан ДНХ-ийн шинжилгээний хариугаар тэдний биеэс жүжигчин Кан Жи Хваны ДНХ илэрсэн байна. Энэ нь түүнийг буруутгах хангалттай нотолгоо боловч тухайн шинжилгээний хариу гарахаас өмнө жүжигчин Кан Жи Хван хэргээ хүлээн зөвшөөрч хариуцлага хүлээх болно гэдгээ мэдэгдээд байсан юм. Энэ нь магадгүй түүний ялыг бага зэрэг хөнгөрүүлэх нөхцөл болж магадгүй гэжээ.

эх сурвалж: sbsnews.com

soompi.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх