etoim.mn
photos/66866929_883852941975505_1874827257055281152_n.jpg

Дотоодын агаарын тээвэрлэгч компаниудын нэг “Аэро Монголиа” парк шинэчлэлийнхээ хүрээнд 2 дах Embraer ERJ-145LR маягийн агаарын хөлгөө өнөөдөр угтан авлаа.

Тус компанийн шинээр худалдан авч буй “Embraer ERJ-145LR” хөлөг нь 2004 онд Бразил улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд үйлдвэрээсээ гарсан 862 дахь агаарын хөлөг юм. ERJ-145LR онгоц нь Long Range буюу холын зайн хувилбар юм.

ERJ-145LR нь 50 зорчигчтойгоор 850 км/цаг хурдтайгаар тасралтгүй 2900 км зайд нисэх алслалттай бөгөөд агаарын хөлгийн үндсэн өгөгдлүүд:  Урт: 29,87 m Онгоцны өндөр: 6,76 m Далавчны дэвээний урт: 20,04 m Хамгийн хүнд хөөрөлтийн жин: 22000 кг Хоосон жин: 12007 кг  Бүрэн ачаалах жин: 5786 кг Түлшний багтаамж: 6396 литр Хөдөлгүүр: Rolls-Royce AE3007-A1 Service ceiling Хөөрөлтийн өндөр: 11278 метр

“Аэро Монголиа” компани нь одоогоор орон нутагт ӨЛГИЙ, УВС, ХОВД, БАЯНХОНГОР, АЛТАЙ, ӨМНӨГОВЬ чиглэлүүдэд, Олон улсад БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү хотууд руу тогтмол нислэг үйлдэж байна. Шинээр худалдан авч буй ERJ-145 онгоцоороо Олон улсад БНХАУ-ын Тяньжин, ОХУ-ын Новосибирск, Казакстан улсын Усть-Камникорск, Астана зэрэг хотууд руу нисэхээр төлөвлөж байгаа юм.

“Аэро Монголиа”ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдаж, анхны дотоодын нислэгээ 2003 оны 5-р сард үйлдсэн байдаг. Өнөөдрийн байдлаар 140 гаруй ажилтан албан хаагчтай, Embraer ERJ-145 маягийн 50 зорчигчийн суудалтай 2 агаарын хөлгөөр орон нутгийн 8 чиглэл олон улсын 2 чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна. Анхны Фоккер-50 агаарын хөлгөө 2003 онд, Фоккер-100 агаарын хөлгөө 2006 онд тус тус хүлээн авч байсан.

Төрөөс иргэний нисэхийн талаар 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт олон жилийн насжилттай хуучин агаарын хөлгийг халж, сэнст тийрэлттэй агаарын хөлгийг зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглах талаар тусгагдсаны дагуу “Аэро монголиа” ХХК парк шинэчлэлтийнхээ хүрээнд өнгөрсөн оны 5 дугаар сард анхны ERJ-145 агаарын хөлгийг худалдаж авч байсан. Харин өнөөдөр 2 дахь “Embraer ERJ-145LR”-аа ийнхүү угтан авч байна. “Embraer ERJ-145LR” бол Бразил улсад үйлдвэрлэгдсэн 50 хүний суудалтай хос тийрэлтэт хөдөлгүүртэй, бүс нутгийн зах зээлд зориулж боловсруулсан онгоц бөгөөд хурд, тохь тух зэргээрээ дэлхийд танигдсан агаарын хөлөг юм.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх