etoim.mn
photos/EHg-2-1-580x365.jpg

Маргааш буюу 2019 оны долдугаар сарын 19-ны өдөр Цагдаагийн байгууллагын түүхт 98, Тээврийн цагдаагийн албаны яруу алдарт 83 жилийн ойн баяр тохионо.

Энэхүү баярыг угтан "Цагдаагийн ерөнхий газар"-аас нийт алба хаагчид баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

Түүнчлэн "Тээврийн цагдаагийн алба"-наас нийт алба хаагчиддаа баярын мэнд дэвшүүлсэнийг хүргэе.

Цагдаагийн албанд хоёргүй сэтгэлээр залуу нас, бие, оюунаа зориулсан үе үеийн ахмад буурлууд, офицер, ахлагч, мөр зэрэгцэн ажиллаж байгаа мөрдөс нэгт алба хаагчиддаа, бидний найдвартай ар тал болж бат зогсдог гэр бүл, үр хүүхдүүд, ирээдүй хойч сонсогч нартаа Цагдаагийн байгууллагын түүхт 98, Тээврийн цагдаагийн албаны яруу алдарт 83 жилийн ойн баярын мэнд хүргэе. Цагдаагийн албаны мөр ариун, үйлс гэгээн байг.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 202 дугаар тогтоолын дагуу жил бүрийн долдугаар сарын 19-ний өдөр Цагдаагийн болон Дотоодын цэргийн алба хаагчдын өдрийг тэмдэглэж байхаар тогтсон байдаг.

Тэртээ 1985 онд арван тавны  цагдаагаас сууриа тавьж, 1921 онд ардын хувьсгал ялсны дараахан ардын засгийн газрын шийдвэрээр “Сэргийлэх цэрэг” нэртэйгээр байгуулагдан түүхэн цаг үеүүдийг өртөөлсөөр 98 жилийн ойтойгоо ийнхүү золгож байна.

Нийт  цагдаагийн нийт алба хаагчдад баярын мэнд хүргэе.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх