etoim.mn
photos/66823337_2343604309063350_4467741173049458688_n.jpg

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, амьдралд нь дэмжлэг болохуйц ажил арга хэмжээг үе шаттай зохион байгуулах” үйл ажиллагааны хүрээнд төрөхийн хүндрэлээс шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй болсон Б.Гэрэлт-Од хүүг сонгон тус хүрээлэнгийн албан хаагчид “Халуун сэтгэл” хандивын аяныг зохион байгууллаа.

Батхуягийн Гэрэлт-Од хүү төрөхийн хүндрэлээс шалтгаалсан тархины саажилт, усжилттай гэсэн оноштойн улмаас 7 настай ч 2 настай хүүхэд шиг балчир биетэй, хоол тэжээлийн дутагдалд орсон, таталт өгч таталтын эсрэг эмийг тогтмол хэрэглэдэг , хэвтэрт байдаг учраас хөдөлгөөний дутагдалд орж Эх Нялхсын Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хяналтанд байнга хэвтэн эмчлүүлдэг.

 

Хүүгийн ээж багад нь орхиод явсан учир эцгээс нь өөр асрах хүнгүй, эцэг нь ажил хийх боломжгүйн улмаас амьдралын түвшин хүнд нөхцөлтэй, улсаас олгодог халамжийн мөнгөөрөө амьдралаа залгуулдаг энэхүү гэр бүлийг “фэйсбүүк” цахим хуудаснаас сонгон хандивын аяныг өрнүүлэн явуулж, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүүгийн эцэг Г.Батхуяг болон Б.Гэрэлт-Од хүүд нийт цугласан 2.812.000 төгрөгийн мөнгөн тусламжийг эмчилгээний зардалд нь зориулан хандивлан өглөө.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн

Таалагдахгүй байна

5
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.161.114]

2019-07-17 17:52:02

Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр сэвтсэн нэр хүндээ дээшлүүлэх гэж дарга нар нь алба хаагчдаасаа хүчээр мөнгө татсан сураг дуулдана лээ