etoim.mn
photos/zali.jpg

2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 13-16 цагийн хооронд СХД-ийн 1-р хороо 27 настай эмэгтэй Т-гийн гэрийн цоожийг эвдэн хулгайч орж эд зүйл алдагдсан хэргийг 12 настай эрэгтэй Б, 10 настай эрэгтэй Э нар нь бүлэглэн үйлдснийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлстийн алба хаагчид шуурхай илрүүлэн хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Дээрх хэргийг насанд хүрээгүй бага насны хоёр хүүхэд үйлдсэн нь анхаарал татаж байгаа бөгөөд эцэг эхчүүд бага насны хүүхдээ хаана юу хийж байгаа тал дээр хараа хяналтаа сайн тавьж ямар хүнтэй найзалж, нөхөрлөж байгааг анхаарах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас мэдэгдэж байна.

Түүнчлэн 2019 оны 07-р сарын 16-ны өдөр Урлан бүтээх төвийн орчимд ТҮЦ-нд өөрийгөө цагдаагийн албан хаагч гэсэн залуу орж ирээд торгоно гэж айлгаад 40.000 төгрөг 2 хайрцаг тамхийг авсан байсныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгахад 25 настай эрэгтэй У нь цагдаагийн ажилтны нэр барин дээрх хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон.

Иймд худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хууль зөрчилгүй үйл ажиллагаагаа явуулж ашиг хонжоо олох гэсэн иргэдийг гэмт үйлдэлд автагдахгүй байж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх