etoim.mn
photos/1e617cb0-f28a-461c-9553-49aada6cb495.jpeg

Жюү жицүгийн насанд хүрэгчдийн дөрөв дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 17-21-нд Улаанбаатарт болох гэж байна.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. “Бөхийн өргөө”-нд болох тэмцээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээр дор зохион байгуулах “Азийн хүүхдүүд 2020” наадмын “Test Event” өсвөр үеийн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.

Монголын Жюү жицүгийн холбооноос өөрийн эх орондоо анх удаа хүлээн авч зохион байгуулж буй тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Энэ удаагийн тэмцээнд АНЭУ, Афганистан, Бахрайн, Йордан, БНСУ, Япон, Казахстан, Тайланд, Тайвань, Филиппин зэрэг орны тамирчид оролцохоор манай улсад ирээд байна.

Тэмцээний өмнө шүүгчдийн сургалт болон допингийн эсрэг сургалтуудыг Азийн болон Монголын жюү жицүгийн холбоотой хамтран зохион байгуулжээ. Сургалтыг Азийн жюү жицүгийн холбооны ерөнхий шүүгч Бразил улсын иргэн Александре Нассименто хоёр өдөр удирдан явуулсан байна.

Жюү жицүгийн тивийн тэмцээнийг шүүхээр 13 орны 19 шүүгч ажиллахаар болсон бөгөөд манай улсаас гурван шүүгч багтжээ. Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд 331, өсвөрийн тэмцээнд 77, нийт 408 тамирчин өрсөлдөхөөр бэлэн болсныг зохион байгуулагчид мэдээлэв.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх