etoim.mn
photos/ad845f6b691610cbc4af829174dfe5d6f13e7de2.jpg

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 95  тоот захирамжаар Баасанжавын Баттулгыг Эрчим хүчний зохицуулах хорооны орон тооны зохицуулагчаар  гурван жилийн хугацаатай томилжээ.

Б.Баттулга нь инженер-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр 2001-2008  онд  Эрчим хүчний зохицуулах хороонд Үнэ тарифын мэргэжилтэн, 2009-2012 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын газрын мэргэжилтэн, 2012 оноос Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Эрчим хүчний аюулгүй байдлын асуудал хариуцсан ахлах референтээр тус тус ажиллаж байсан юм байна.

Б.Баттулга нь  “Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал ба бүтцийн өөрчлөлтийн асуудлууд” сэдвээр судалгааны ажил хийсэн бөгөөд АНУ болон бусад өндөр хөгжилтэй орнуудад эрчим хүчний зах зээлийн загвар, өрсөлдөөн, бүтцийн өөрчлөлт, үнэ тарифын зохицуулалт, салбарын бодлого, стратеги төлөвлөлт, хөрөнгө оруулалт,  атомын цахилгаан станцын хөрөнгө оруулалт,  ашиглалт, эрчим хүчний аюулгүй байдал, кибер халдлага зэрэг асуудлаар мэргэжил дээшлүүлсэн байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх