etoim.mn
photos/66640967_619153388608749_1062674238739054592_n.png

Яг одоо Солонгосыг байлдан дагуулж байгаа цувралуудын нэг болох "Чусоны амьд үлдэгч" цувралын гол дүр болох Кан Жи Хваны оронд гол дүрд тоглох уран бүтээлчийг хайж байгаа талаар өнгөрсөн долоо хоногт төслийн багийнхан мэдэгдэж байсан билээ. Тэгвэл тэд шинэхэн хамтрагчаараа жүжигчин Со Жи Согийг тоглуулахаар болсон талаараа мэдэгдлээ.

Жүжигчин Кан Жи Хваны хувьд тэрээр өнгөсөн долоо хоногт буюу энэ сарын 9нд  компаныхаа хоёр эмэгтэй ажилтанд хүч хэрэглэсэн буюу хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан гэсэн үндэслэлээр цагдаагийн газар шалгагдаж байгаа юм.

Харин жүжигчин Кан Жи Хван байцаалтын үеэр "Тухайн үед хэт их согтсон байсан учраас юу ч санахгүй байна" хэмээн цагдаагийнханд мэдэгдээд байсан ч шүүхийн өмнө бүх хэргээ хүлээн зөвшөөрч бүх хүнээс уучлалт гуйжээ. Тэрээр мөн энэхүү хийсэн хэргийнхээ шийтгэлийг хүлээхээ мэдэгдсэн юм. Энэхүү мэдээлэл гарсантай зэрэгцээд Кан Жи Хван-ы харьяалагддаг энтертаймент болох "Huayi Brothers Korea" түүнтэй хийсэн гэрээгээ цуцлах болсоноо мэдэгдсэн юм.

Харин түүнд хүчирхийлүүлсэн гэх хохирогч цагдаа нарт  "7-р сарын 9-ний өдөр компанийн оройн хоолны дараагаар хоёр хохирогч Кан Жи Хвантай хамт үргэлжлүүлэн уух гээд түүний гэр рүү хамт явжээ. Хохирогч "А" согтоод нэг сэрэхэд түүний хамтран зүтгэгч хохирогч "Б"-г Кан Жи Хван бэлгийн хүчирхийлэл үзүүлэх гэж байхыг нь харсан бөгөөд өөрийнх нь хувцас тайлагдсан байхыг хараад өөрийгөө ч мөн адил хүчиндүүлсэн байх гэж бодоод цагдаад мэдэгдсэн" гэж мэдүүлжээ.

Цагдаагийн газраас энэхүү хэргийг нарийн шалгахаа мэдэгдсэн бөгөөд энэ мэт олны танил эрхмүүд гэмт гэмт хэрэгт ар араасаа холбогдож байгаад ихээхэн харамсаж байгаагаа илэрхийлжээ. 

эх сурвалж: koreaboo.com

koreatimes.com 

starslive.com

soompi.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх