etoim.mn
photos/66290520_1097844797075601_3750029267187007488_n.jpg

Цагдаагийн байгууллагаас баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран ажиллаж 2019.07.10-ны өдөр Хүй долоон худаг орчим төөрсөн 4, 2019.07.11-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн орчим төөрсөн 30, "Эх орноо магтан дуулья" үдшийн цэнгүүний үеэр 12, Хүй долоон худаг орчим 24, 2019.07.12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн орчим төөрсөн 10, Эх орноо магтан дуулья үдшийн цэнгүүний үеэр 15, Хүй долоон худаг орчим 4, нийт 2-12 насны 99 хүүхэд төөрснийг эцэг, эхчүүдэд хүлээлгэн өгчээ.

Мөн төөрсөн хүүхдүүдийг явуулын "Хүүхдийн түр хамгаалах байр"-нд хоол, ундаар үйлчилж, тайвшруулах, эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх, үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг, эхийн утасны дугаар бүхий бугуйвч тараах, Наадмын зохион байгуулах Комисстой хамтран узелээр сэрэмжлүүлэг, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зөвлөмж, голын эрэг дагуу алба хаагчдыг томилон амарч зугаалж буй иргэдэд хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарах, усанд осолдсон үед анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх талаар зөвлөмж, мэдээллийг тус тус хүргэж ажилласан байна.

Баяр наадмын 3 өдрийн байдлаар Хүй долоон худагт нийт 40 хүүхэд хурдан мориноос унаж, үүнээс шаардлагатай 3 хүүхдэд эмнэлэгийн тусламж үзүүлжээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх