etoim.mn
photos/591d0b369d0589f5cf3d5e0be854e335.jpg

Газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь импортоор хангаж байгаа манайх шиг улсад өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг хэр хэмжээнд байлгахыг бараг нефть импортлогч хэдхэн компаниуд мэддэг болсон гэхэд хэлсдэхгүй. Тэд маргааш өглөө босоход бензиний үнээ нэмсэн байвал тэр даруйдаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг жамтай. Бид ч цахим орчинд уур бухимдлаа гаргаж, нефть импортлогч аж ахуй нэгжүүдийг муулах боловч тусыг эс олно.

Сар тутамд шатахууны үнэ нэмэгдсээр байна. Уг нь наадмаас өмнө шатахууны үнэ 120 орчим төгрөгөөр буурна хэмээн мэдэгдэж байсан.

Эргэн сануулбал: Зургаадугаар сарын 26-ны өдрийн Уул уурхай, хүн үйлдвэрийн яамнаас сар бүр хийдэг хэвлэлийн бага хурлын үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар: “2019 оны тавдугаар сарын сүүлийн долоо хоногт ОХУ-аас нийлүүлэгдсэн нефть тонн тутамдаа 25 ам.доллараар бууж орж ирсэн. Ам.долларын ханш харьцангуй тогтвортой байгаа. Шатахуун, дизелийн түлш 50-60 төгрөгөөр буурсан байгаа. Зургадугаар сард орж ирэх нефтийн үнэ 40-50 ам.доллараар буурч орж ирэх магадлалтай. Тиймээс наадмын өмнө шатахууны үнэ 120 орчим төгрөгөөр буурна гэсэн үг” хэмээсэн юм.  

Гэвч тэд энэ амлалтандаа хүрсэнгүй.  АМГТГ-аас өчигдөр мэдээлэл хийж, А92, А95 шатахууны жижиглэнгийн үнэ 50 төгрөгөөр буурч байгаагаа мэдэгдлээ.

Харин наадмын дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж байгаа учир дахин үнэ нэмэгдэх гэнэ.

АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Сүүлийн үед газрын тосны үнэ эргэн нэмэгдэх байдал ажиглагдаж байгаа. Сингапурын бирж дээр сүүлийн хоёр долоо хоногт газрын тос баррель нь 13 орчим хувиар өсөж 64 ам.долларт хүрчээ. Энэ өсөлт наймдугаар сараас манай улсад тодорхой хэмжээнд ажиглагдана” гэлээ.  

Өөрөөр хэлбэл 50 төгрөгийн үнийн бууралт 500 төгрөгийн нэмэгдлийн эхлэл байж болох юм. Баяр наадмын өдрүүдээр бид амарч зугаалж байх зуур шатахуун импортлогч нар үнээ нэмэхээр зэхсэн нь энэ л дээ.

Олон улсын зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт нь нефть импортлогч аж ахуй нэгжүүдэд сайхан далим болох биз. Хямдрах үед нь хямдруулж болсон юм чинь буцаагаад өсгөж болно гэх нөгөө л зах зээлийн зарчим гэж ярих биз.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх