etoim.mn
photos/1319e828bf6b2c7e65756dea3f43e8d64c2af2ab.jpg

ТЕГ-аас гаргасан гомдол, мэдээллээр Нийслэлийн прокурорын газраас тогтоосон харьяаллын дагуу Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “Өдрийн мэдээ” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан.

Улмаар “Өдрийн сонин”-ы 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №112 дугаарт нийтлэгдсэн “Тагнуулын ерөнхий газрын нэгэн удирдлага хүчингийн хэрэгт холбогдсон бололтой” гэх мэдээлэл нь бодит бус, худал мэдээлэл болохыг тогтоож,  холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг -т заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх