etoim.mn
photos/download.jpg

Өнгөрсөн долоо хоногт буюу долдугаар сарын 6-ны өдөр Хэнтий аймагт зургаан настай хүүхэд алга болсон хэрэг гарсан билээ. 

Хэргийг тодруулбал: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга баг дахь “Аварга тосон” рашаан сувиллын газар байрлах  “Эвтэй дөрвөн амьтан” амралтын газар эмээтэйгээ амарч явсан М /6 настай, эмэгтэй/ 07.06-ны өдрийн 19:40 цагийн орчим тус амралтын газрын тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй болсон бөгөөд энэ талаарх дуудлагыг 2019.07.07-ны өдрийн 10:45 цагийн орчимд Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн газрын 4 алба хаагч, 1 автомашин, Жаргалтхаан сумын Цагдаагийн хэлтсийн 3 алба хаагч, 1 автомашин, Дэлгэрхаан сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, 1 автомашин,  Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 21 иргэн, 6 автомашин, 3 мотоцикл, ар гэрийн 4 хүн, 1 автомашин, нийт 54 хүн, 16 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:05 цагт тус амралтын газраас баруун урд зүгт 60 метрийн зайтай нүхэн жорлонгоос М-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Урин дулааны цаг эхэлж иргэд амралт зугаалгаар явах нь ихэссэнтэй холбогдуулан  эцэг эхчүүдийг үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх