etoim.mn
photos/7e86b1_jolooch0223_x800.jpg

Амралтын өдрүүдэд /2019.07.06-07/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 524 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 362 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 14 хүн гэмтэж,ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 3хүний амь нас хохирсон байна.

Амралтын өдрүүдэд гарсан зам тээврийн ослын улмаас 4 хүүхэд ямар нэг байдлаар гэмтэж бэртсэн бол  Зам тээврийн осолд орсон  хүүхдүүдийн 2 явган зорчигч, 1 дугуйтай зорчигч, 1 зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож, 2 явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан бол 1 зогсоол дотор унадаг дугуй унаж, 1 зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байхдаа гэмтэж бэртсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

- 2019.07.06-ний өдөр БГД-ийн 6 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, нэгдсэн 3-р эмнэлгийн урд замд Mitsubishi Canter маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 49 настай, эрэгтэйГ мөргөж амь насыг хохироосон.

- 2019.07.06-ны 10.20 минутын орчимд Өмнөговь аймаг Даланзадгад сум 1-р багийн нутаг “Гурван сайхан” хорооллын баруун асфальтан замд амины Dayun мотоциклийн жолооч Э нь, Toyota Corolla маркийн Т жолоочтой автомашинтай мөргөлдөж, мотоциклийн зорчигч 56настай, эмэгтэй Ннас барсан.Жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.

-2019.07.06-ны өдөр 11.10 цагийн орчимд Ховд аймаг Дарви сум Баян Булаг багийн нутаг  “Гурван толгой” гэх газар /сумын төвөөс баруун тийш 37км/ асфальтан замд Toyota Corolla маркийн А жолоочтой автомашин онхолдож, жолооч 31 настай, эмэгтэй А нас барьсан.

- 2019.07.07-ны 15.30 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р багийн нутаг “Бяцхан Сүж” гэх газар /Сумын төвөөс урагш 25км-т/ асфальтан замд Toyota Prius  маркийн автомашины жолооч У нь, Daewoo KLGY2469  Б, Hyundai Mighty маркийн Э жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 43 настай, эрэгтэй Б нас барж, жолооч 27настай, эмэгтэй Угэмтсэн.

- СХД-н 31 дүгээр хорооо  Өнөр хорооллын гудамж, 31-р хорооны замд Toyota Prius автомашины жолооч С нь замын хажуугийн хашлага мөргөж, зоригч 23 настай, эрэгтэй Э нас барж, 25 настай, эмэгтэй Т,22 настай, эмэгтэй М нарын 2 хүн гэмтсэн

Бүртгэгдсэн нийт ослын 6 нь явган зорчигч мөргөх, 1 дугуйтай зорчигч мөргөх, 4 нь мөргөлдөх, 1 үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус үйлдэгдэж, 5 явган зорчигч,  2 жолооч, 3 зорчигч 1 дугуйтай зорчигч гэмтэж бэртсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх