etoim.mn
photos/a0d239d7a209edf4c35ed53ce7796b8b2a99072d.jpg

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын есдүгээр багийн иргэн 27 настай Ж энэ сарын 2-ны өдөр аймгийн төвөөс зүүн урд зүгт 5 км газарт Ховд голын усанд орж амиа хорлосон хэрэг гарсан. Түүнийг аврахыг оролдсон цагдаагийн алба хаагч мөн амиа алдсан билээ.

Тэгвэл, усанд живсэн иргэний цогцос одоог хүртэл олдоогүй байна. Аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, ар гэрийн 10 хүн хоёр бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг тухайн өдрөөс эхлэн явуулж байгаа аж. Мөн хэд хэдэн удаа шумбалт хийсэн ч үр дүнгүй болжээ.

Эрэн хайх ажиллагаа өнөөдрөөс дахин үргэлжилж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх