etoim.mn
photos/images54654313131321.jpg

2019.07.01-05-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1096 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 756 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 31 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд  2, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Энэ 7 хоногт хүүхэд өртсөн осол 9 бүртгэгдэж 10 хүүхэд ямар нэгэн байдлаар бэртэж, гэмтсэн ба 4 нь явган зорчигч хэлбэрээр,  2 нь унадаг дугуйтай зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байсан байна. Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байсан хүүхдүүдийн 1 нь гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч явсан бол 3 нь гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртжээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

2019.07.01-ний 18.50 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын 3-р багийн нутаг “Цагаан хөтөл” гэх газар /Сумын төвөөс зүүн тийш 20км-т/ асфальтан замд амины Kia K5 маркийн автомашины жолооч С нь амины Toyota Prius маркийн О жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 42настай, эмэгтэй Н нас барж, жолооч 24настай, эрэгтэй О, 32настай, эрэгтэй С, зорчигч 41настай, эмэгтэй Ц, 67настай, эмэгтэй Ц, 75настай, эрэгтэй Н, 58настай, эрэгтэй О нарын 6 хүн гэмтсэн

- 2019.07.02-ныөдрийн 23 цаг 06 минутын орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг “Баянголын адаг” гэх газар /Хайлааст багийн төвөөс урагшаа 13 км/ шороон замд ТoyotaChaiser маркийн автомашины жолооч М нь Bongo Pronterмаркийн Б жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 31 настай эмэгтэй Б нас барж, 51 настай, эмэгтэй, О, 38 настай, эмэгтэй Н нарын 2 хүн гэмтсэн байна.

- БЗД-н 23 дугаар хороо Товчооны зам, Баянзүрхийн товчоо явах замд амины Toyota сorolla У жолоочтой автомашин онхолдож, зорчигч 54 настай, эрэгтэй Ж, 30 настай, эмэгтэй Т, 44 настай, эмэгтэй Б нарын 3 хүн гэмтсэн.

- СХД-н 21 дүгээр хороо Дархан явах зам, 52-ын давааны урд замд  LandroverRangerover автомашины жолооч М нь  Toyota Prius Д  жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 27 настай, эрэгтэй Д, зорчигч 34 настай, эрэгтэй А, нарын 2 хүн нас барж, зорчигч 28 настай, эрэгтэй Т, 44 настай, эмэгтэй Б, 28 настай, эрэгтэй С нарын  нарын 3 хүн гэмтсэн.

Энэ 7 хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж  гэмтээх хэлбэрээр 18, мөргөлдөх хэлбэрээр 2, онхолдох хэлбэрээр 2тус тус бүртгэгдсэн байна.

Энэ 7 хоногт зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийн 15 явган зорчигч хэлбэрээр, 2 зорчигч хэлбэрээр, 2 унадаг дугуй унах хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 122 жолоочийг илрүүлэн эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 0.8 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 12.5 хувиар, гэмтсэн хүн 0.8 хувиар, зам тээврийн ослын улмаас нас барсан хэрэг осол 20 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Аялал зугаалгаар явахдаа тогтоосон хурдыг хэтрүүлэхгүй, гэрлээ шилжүүлж, бүсээ бүслэн аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх