etoim.mn
photos/7d5c70e8-ecb2-44c3-adc2-3b39b005cd66.bmp

Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нар  өнөөдөр /2019.07.04/ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг бий болгож буй үйл явцтай танилцлаа. 

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгийн санаачилгаар тус төвийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулахаар болж, энэ оны гуравдугаар сараас тендерт шалгарсан “Ванхүү” ХХК барилгын ажлыг эхлүүлэн 3 давхар олон тохилог өрөө тасалгаа бүхий барилгыг дуусган, хэдхэн хоногийн дараа улсад хүлээлгэн өгөхөд бэлэн болгожээ.

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, “Ийм төв байгуулах санаачилга гаргаж, төсөвт хөрөнгө мөнгө тусгуулж, бүрэн дуусгахад идэвхиийлэн ажилласан М.Оюунчимэг гишүүнд болон энэ жилийн төсөвт тусгагдсан арга хэмжээг ийм богино хугацаанд бодитой ажил болгосон барилгын гүйцэтгэгч компанийнханд талархаж байна.  

Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид өөрийн гэсэн нэгдсэн байртай болох нь олон талын ач холбогдолой. Аймаг, дүүрэг, сумдад ийм төвүүдийг байгуулах ажлын үлгэр жишээ эхлэл нь энэ ажил болох  юм байна. Цаашид төвийн үйл ажиллагаа жигдэрч, энд олон үйлдвэрлэгчид үйлдвэрлэл явуулж, өсөж өндийж, зах зээлд танигдаж, бүтээгдэхүүнээ борлуулж дунд, том үйлдвэр болж дэвжих гарааг тавина.  

Үйл ажиллагаа нь эхэлсний дараа манай яам мэргэжлийн талаас байнга дэмжиж туслана. Том үйлдвэрүүдтэй хоршиж ажиллах,  олон улсын зах гээлд гарахад, жижиг дунд үйлдвэрийн сангийн зээлд хамрагдахад бодлогын хэмжээнд тасралтгүй хамтарч ажиллана. Энэ бололцоо нөхцөл нээлттэй. Үйл ажиллагаагааг нь идэвхитэй явуулах тал дээр салбарын яам, дүүрэг, иргэд хамтраад ажиллах нь чухал. Ингэснээр цаашид үйлдвэрлэгчидтэй илүү ойр ажиллах шинэ хэлбэр болно гэж бодож байна. Энэ жишгээр манай бусад гишүүд ажиллаасай” гэлээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, “Чингэлтэй дүүрэг 19 хороотой, 780 өрх хашаандаа өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг. Тэдний маань хүсэж, хүлээж байгаа зүйл бол үйл ажиллагаа явуулах байр байдаг. Тиймээс өрхийн үйлдвэр эрхлэгчдээ дэмжих зайлшгүй шаардлагаар холбогдох газруудтайгаа хамтраад гэр хороололд өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй болж байна” гэв.

 

Төвийн энэхүү байшинд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрлэлээ явуулж, орогоо нэмэгдүүлж, ажлын байр бий болгож, өргөжин хөгжиж, бойжих бөгөөд  барилгыг орон нутгийн өмчид  шилжүүлэх юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтээс мэдээлэв. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

ARI

[197.211.57.134]

2019-07-04 18:56:00

Сайн уу Бүгд, Миний нэр Эрхэм Ариутцэцэг, Би Улаанбаатар хотод Монтенегро хотод амьдардаг, би өнөөдөр аз жаргалтай эмэгтэй хүн байна уу? би гэр бүлийнхээ ядуу нөхцөл байдлаас аврагдсан аливаа зээлдүүлэгчид, зээл авахаар хайж буй хүн бүрийг би лавлах болно, тэр надад болон гэр бүлийнхэндээ аз жаргалыг өгч байсан, 22,000 зээл хэрэгтэй байсан, 00 доллар миний амьдралыг эхэлж байхдаа би энэ шударга ёсыг олж харсан 3 хүүхэдтэй ганц бие ээж учраас бурхан нь 22000.00 долларын зээлийг надад өгч буй зээлдүүлэгчээс айдаг хүн, тэр бол Бурханаас айдаг хүн, хэрэв танд хэрэгтэй бол Зээлээ төлж, зээлээ эргүүлэн төлөх болно. Түүнийг хатагтай Шарон гэж хэлээрэй. доктор Оливертай холбоо барина уу / whats-App Холбоо барих дугаар 13075431042 и-мэйл: (joseluisloans@gmail.com) Баярлалаа.