etoim.mn
photos/olloo_mn_1538617827_togtohsuren9 (1).jpg

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг наадмын дараа хийх саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн юм. МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийг наадмын дараа хийх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналын талаар хэлэлцлээ.

Ингээд бүлгээс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг наадмын дараа хийх Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах шийдвэрийг гаргалаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: “Хоёрдугаар хэлэлцүүлгийн нэгдсэн чуулганыг 16-наас эхлэн явуулахаар шийдвэрлэлээ. Наадмаас наана ажлын таван өдөр ажлын дэд хэсгүүд, ТББ хороо хуралдана. Зарчмын зөрүүтэй саналын хувьд 100 орчим санал гарсан. Эдгээрийг цэгцлэх, нэгтгэх томъёолох гээд нэлээд их ажил бий. Тэдгээр ажлыг өнөө маргааш хоёр хийнэ. Хоёрдугаар хэлэлцүүлгийн нэгдсэн хуралдаан 16-20-ны хооронд явагдана. Хаврын ээлжит чуулганыг энэ сарын 5-нд хаагаад ээлжит бус чуулганыг мөн өдөр нээхээр тогтлоо. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг тасралтгүй байдлаар явах ёстой.” 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх