etoim.mn
photos/5c5b9d1b9fab4743dc8234f3d0f6160d.jpg

АТГ-аас битүүмжилсэн “Жаст групп” компанийн захирал Ш.Батхүүгийн 98 тэрбум төгрөгийн үнэ бүхий 185 эд хөрөнгийн мэдээллийг нууцаас гаргаж байгаа талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ. 

“Жаст групп” компанийн эзэмшлийн бүх шатахуун түгээх станц хэвийн ажиллаж байгаа. Гэвч Ш.Батхүү мөнгөгүй гэсэн шалтгаанаар хохирлыг барагдуулахгүй байгаа юм. Улмаар шүүхэд хандаж, цаг авах замаар хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгахаар санаархаж байна хэмээн Засгийн газар хардаж байна. Тиймээс ЗГХЭГ-аас АТГ-т албан бичиг хүргүүлж, битүүмжилсэн эд хөрөнгийн мэдээллийн ил тод болгож байна. Иймээс “Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн улсад учруулсан хохирлыг төлүүлэх ажлын хэсэг байгуулжээ. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Төрийн мөнгийг үнэгүйдүүлж сурсан бүлэг хүн байна. Үүний маш тод томруун жишээ нь “Жаст”-ын Ш.Батхүү. Хөгжлийн банкинд нэг ч төгрөгийн зээл төлөөгүй хүмүүс байна. Анхнаасаа л нэг ч төгрөг төлөхгүй гэсэн санаатай байсан юм шиг байна. Ш.Батхүү улсыг 160 орчим сая америк долларын өрөнд оруулчихсан. Үнэхээр үгсэн хуйвалдсан уу эсвэл хуурамчаар гарын үсэг зурсан уу гэдэг нь одоо хүртэл тодорхой болоогүй. Хөөн хэлэлцэх хугацааг дуусгахаар хүлээж байна уу гэж хардаж байна. Энэ хүн ял завшаад гарч ирээд шилжүүлсэн хөрөнгүүдээ буцаан авна” гэсэн юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх