etoim.mn
photos/olloo_mn_1537753556_42299.jpg

Нийслэлийн прокурорын газраас Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/80 дугаар тушаалаар батлагдсан "Эрүүгийн хэрэгт хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримт, эд зүйлийг хураан авах, бэхжүүлэх, хүлээн авах, хадгалах, хамгаалах, шилжүүлэх, шийдвэрлэх журмын хэрэгжилт”-ийг Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд шалгажээ.

Тус алба нь журамд заасны дагуу хураан авсан эд мөрийн баримтыг нэр төрөл, онцлогийг нь харгалзан аюулгүй байдал хангагдсан зориулалтын өрөөнд болон хадгалалтын тусгай горим, нөхцөл шаардлагыг хангасан газарт хадгалж байсан байна.

Дээрх шалгалтын явцад Нийслэлийн ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгчийн тушаалаар хамтарсан ажлын хэсэг байгуулж, удаан хугацааны туршид хадгалагдаж буй эд зүйл, эд мөрийн баримтыг холбогдох бүртгэл, судалгаатай тулгалт хийн, ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх