etoim.mn
photos/5d1c35b4a260f.jpeg

АНУ-ын Хавай муж улсын Хавай арал дээр оршдог “Мауно-Лоа” галт уул өнгөрсөн 10 дугаар сараас хойш бага баллын хүчтэй 50 орчим газар хөдлөлтөд өртсөнтэй холбогдуулан тус улсын геологичид түгшүүрийн түвшинг нь ахиулж, шар түвшин тогтоожээ.

Дэлхийн хамгийн том идэвхтэй галт уулнуудын нэг “Мауно-Лоа” ойрын хугацаанд дэлбэрэхгүй хэдий ч өмнөх үеийн нөхцөл байдалтай харьцуулахад уулын гүний лаавын түвшин өөрчлөгдсөн байна.

Хавайн галт уулсын ажиглалтын төвийн тогтоосноор, шар нь түгшүүрийн хоёрдугаар түвшин бөгөөд галт уул дэлбэрэх магадлал бага үед ногоон, магадлал нэмэгдэх тусам шар, улбар шар, улаан гэсэн түвшнийг тус тус тогтоодог ажээ.

Номхон далайн түвшнээс дээш 4169 метрт өргөгдсөн “Мауно-Лоа” галт уул хамгийн сүүлд 1984 оны гурав, дөрөвдүгээр сард дэлбэрч, 8 километрт лаав цацаж байсан бөгөөд 1926, 1950 онд тосгодыг сүйрүүлж байжээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх