etoim.mn
photos/naadaam.png

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, НМХГ, НОБГ-аас Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн талаар мэдээлэл хийж байна.

Энэ жил Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой тохиож байгаа билээ. Тиймээс өнөөдөр Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт зохион байгуулах арга хэмжээ, хийх ажлуудын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн ОБГ, нийслэлийн МХГ, НТҮГ, нийслэлийн Цагдаагийн газар хамтран мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан:  Баяр наадмын өдрүүдээр онцгой байдлын алба хаагчид долдугаар сарын 9-15-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Мөн баярын өдрүүдэд үйлчилгээ хийх аж ахуйн нэгжүүдэд энэ сарын  9-10-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд 11-13-нд эргүүлийн ажил хийхээр төлөвлөсөн. Мөн Хүй долоон худагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдэд галын аюулгүй байдлын шалгалтыг хийх бөгөөд холбогдох заавар, зааварчилгааг цаг тухайд нь өгөх болно гэсэн юм.

Түүнчлэн НОБГ-аас нийт 16 анги салбарын 130 албан хаагч анги, салбар дээрээ бэлэн байдалд ажиллахын зэрэгцээ 55 албан хаагч Туул голын сав газраар завьтай болон автомашинтай эргүүл хийж найман ангийн 111 албан хаагч эргүүл хийж ажиллах болно гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш: Мэргэжлийн хяналтын байгууллагын 400 орчим байцаагч наадмын үеэр аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж ажиллана. Мөн мал эмнэлгийн лаборатори болон НМХГ-ын Төв лабораториос шалгалтын үеэр явуулын лаборатори ажиллан, дээж авч шалгах бөгөөд аж ахуйн нэгжүүдэд  зохих журмын дагуу өгсөн заавар, зөвөлгөөний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг хянаж ажиллана гэлээ. 

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн дарга Д.Галбадрах: Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 93 чиглэлд том оврын 612, туслах дөрвөн чиглэлд бага оврын 10, зуслангийн гурван чиглэлд  тав, шөнийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд 10 автобус нийт 637 автобус үйлчилгээнд ажиллах болно. Мөн  баярын өдрүүдэдээр буюу долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж “Мишээл экспо төв” рүү нийт 13 чиглэлийн 76 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 22 чиглэлийн 135 автобус мөн 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны өртөө” хүртэл Рейлбус 1000 төгрөгөөр явна үйлчилнэ. Үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн автобуснууд туснай өнгийн наалттай бөгөөд тухайн наалт наасан автобуснууд баярын өдрүүдэд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх болно гэлээ. 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг: Баярын өдрүүдэд иргэд зөвшөөрөлгүй буяу гар дээрээс ил задгай худалдаа хийх тохиолдолд байдаг. Тиймээс эрсдэлийг багасгах зорилгоор энэ жил хоолны буюу хуушуурын зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд олгосон.  Ингэсэнээр хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудал үүсэхэд хариуцлага тооцоход хялбар болно.

Мөн зарим сайтад мэдээллэж байгаа шиг хуушуурын зөвшөөрлийг хоёр сая төгрөгөөр олгоогүй. Сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгжүүдэд хуушуурын буюу хоол үйлдвэрлэлийн зөвшөөрлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд 20.000, Хүй долоон худагт 15.000 төгрөг гэсэн тогтмол ханшаар олгож байгаа. Тиймээс буруу ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсч байна гэсэн юм. 

Мөн хурлын үеэр наадмын өдрүүдэд иргэдийн ая тухтай байдлыг хангах зорилгоор шинээр стандартын дагуу хийгдсэн био 00-уудыг суурилуулсан бөгөөд өмнөх 00-ын хүртээмжийн асуудлуудыг шийдвэрлэсэн гэсэн юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх