etoim.mn
photos/olloo_mn_1562119393_olloo_mn_1428286674_ar.gif.jpg

Засгийн газрын хуралдаанаар захирамж гаргаж, томилгоо хийжээ. Тодруулбал, ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр А.Ариунболд томилсон байна.  

А.Ариунболд нь хуульч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистр, Хууль зүйн докторант юм байна. МУИС-ХЗСургууль, Удирдлагын академи, Хууль сахиулахын их сургуулийг төгсчээ.   

Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэлтсийн дарга, дэд дарга, ШӨХТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан.  

Мөн ТӨБЗГ-т Захиргаа, Хууль зүйн газрын даргаар ажиллаж байгаад ийнхүү ТӨБЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх