etoim.mn
photos/zam-teewriin-osol-huuhed.jpg

2019.07.02-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 270 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 188 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 3 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн осол, хүүхэд өртсөн зам тээврийн осол бүртгэгдээгүй тайван хоносон байна.

Иймд иргэд та хүүхэддээ тавих хараа хяналтаа улам сайжруулан, 10 хүртэл насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, зориулалтын суудалд суулгах, суудлын бүс зүүлгэж хэвшээрэй.

“Хамгаалах суудлыг хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70хүртэлх хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хувиар хамгаалдаг гэсэн судалгаа бий”.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх