etoim.mn
photos/65673118_2445501085509000_5620615510325460992_n-6qu1d7gza5jhg8t5ughsna6jenegq1z341bqmdea3pc.jpg

Онцгой байдлын ерөнхий газар,  “Японы хүүхдийг ивээх сан”-тай хамтарсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

  Ажлын хэсэг гамшгийн эрсдэлийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн онцлогт тохируулан гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийх юм.

  Энэ хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх эрх зүйн орчин, холбогдох заавар аргачлал, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах сургалтыг аймгийн мэргэжлийн анги, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд зохион байгуулж байна.

Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд хийж,  эрсдэлийн түвшинг анхан шатанд тодорхойлж, тухайн аймагт зонхилон тохиолддог гамшгийн төрлүүдээр эрсдэлийн тойм судалгааг гарган, орон нутгийн удирдлага, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд зөвлөмж өгөх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх