etoim.mn
photos/IMG_0020-1-1024x683.jpg

Замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэгийг хүүхдэд олгох, замын хөдөлгөөнд соёл, дэг журамтай оролцуулах дадлага эзэмшүүлэх, осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх асуудал нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллага, насанд хүрсэн иргэн бүрийн эрхэм үүрэг боловч зам тээврийн осолд хүүхэд өртөх явдал буурахгүй байна. 

2019 оны эхний хагас жилийн эцсийн байдлаар гэхэд зам тээврийн осолд 406 хүүхэд өртсөнөөс 381 хүүхэд нь хүнд болон хүндэвтэр байдлаар гэмтэж, 25 хүүхдийн амь нас хохирсон байна. 

Эдгээр тоо баримтаас Монгол улсад хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдний амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь чухал бөгөөд тулгамдаж буй асуудлын нэг зайлшгүй юм.

Зам тээврийн осолд өртөж хохирсон хүүхдийн 312 буюу 81.8% нь нийслэлд, амь насаа алдсан хүүхдийн 19 буюу 76% нь орон нутгийн замд бүртгэгдсэн байна.

Орон нутагт ослын улмаас хүүхдийн амь нас илүү хохирч байгаа нь орон нутагт гарсан осол хохирол ихтэй, ноцтой осол байгаатай холбоотойгоос гадна автомашин доторх хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүйтэй шууд холбоотой байна.

Улсын хэмжээнд зам тээврийн осолд өртсөн нийт хүүхдийн 260 буюу 64% нь явганаар, 116 буюу 28,5% нь зорчигч, 7.5% нь унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна. 

Нийслэлийн хэмжээнд 2019 оны эхний хагас жилийн байдлаар хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг судалж үзэхэд 76,8% нь жолоочийн буруугаас, 4.8% нь явган зорчигчийн буруугаас, 8.7% нь эцэг, эх, асран хамгаалагчийн буруугаас, 0.7% нь дугуйтай хүүхдийн буруугаас  болж гарсан байна.

Хөдөлгөөнд оролцохдоо 211 явган зорчигч хэлбэрээр, 82 зорчигч хэлбэрэээр, 19 дугуйтай зорчигч хэлбэрээр оролцсон байна.

Мөн явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн хүүхдийн 89,4% ганцаараа болон эцэг эх, асран хамгаалагч, найз нөхдийн хамт ГАРЦГҮЙ ГАЗРААР зам хөндлөн гарч байхдаа бол 10,6% нь ГАРЦТАЙ ГАЗРААР зам хөндлөн гарч байхдаа осолд өртсөн судалгаа гарсан байна.

Хүүхэд зам тээврийн осолд өртөж буй тохиолдол нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, жолооч нар хамгийн их буруутай гэж үзэж болно. Өнөөгийн нийгэмд эцэг эх, багш, томчууд бид хүүхдийнхээ мэдлэг боловсролд анхаарал хандуулдаг ч аюулгүй амьдрах ухаан, замын хөдөлгөөний мэдлэг, боловсролд анхаарал хандуулж орхигдуулах, тэднийг багаас нь замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг, дадлыг сайжруулах чиглэлээр бодитой арга хэмжээ авахгүй орхигдуулсантай холбоотой юм.

 Хүүхдүүд эрүүл саруул өсч торниж байгааг эцэг эх, гэр бүлийнхэн бид харахыг хүсдэг. Тэгвэл хүүхдэд багаас нь сургуулийн өмнөх наснаас нь замын хөдөлгөөнд аюулгүй оролцох боловсрол, мэдлэг, хандлага, дадлыг эзэмшүүлснээр бидний хүүхдүүд замын хөдөлгөөнд зөв оролцож аюулгүй зорчих үндэс нь болж өгөх юм.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та хүүхэддээ замын хөдөлгөөний аюулгүй, зөв оролцох наад захын мэдлэг олгож, зөв дадлыг хэвшүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцогч ирээдүйн иргэнийг төлөвшүүлэх, хүүхдийн зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшихийг уриалж байна.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх