etoim.mn
photos/63201806_1210627809107245_6189869058398093312_n.jpg

Өнөөдөр Ерөнхийлөгчийн шийдвэрээр бүрэн эрх нь түдгэлзсэн 17 шүүгчийн нэг болох шүүгч Ж.Оюунтунгалаг өөр байр суурийг илэрхийлэн мэдээлэл хийлээ.

Түүний хувьд хориод хоногийн өмнө Ерөнхийлөгчийн шийдвэрээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгчээр улиран сонгогдсон боловч өнөөдөр бүрэн эрхийг нь түтгэлзүүлсэн шүүгч нарын тоонд нэр нь орсон нэгэн юм. Тэрээр энэ талаар өнгөрсөн лхагва гаригт гарсан телевизийн мэдээллийн хөтөлбөрөөс мэджээ.

 Үүний дараа тэрээр холбогдох хууль хүчний байгууллагууд болон төрийн гурван өндөрлөгт хандан өөрийгөө  цаг ямагт авлига хээл хахуулиас хол байсан учраас холбогдох байгууллагуудаар шалгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн албан бичгийг өгөх гэж байсан боловч  АТГ-аас түүнтэй холбоо барьж гэртээ ирэхийг хүссэн байна. Өөрөө хууль хяналтын байгуулагад ажилладаг хүний хувьд тэдний ажлыг хүндэтгэн гэртээ очиход прокурорын зөвшөөрөлтэйгөөр тэдний гэрт нэгжлэг хийжээ.

Үүний дараа түүнийг АТГ-т т очиж, тайлбар өгөхийг хүсэхэд мөн хүсэлтийг нь хүлээн авч гэрчийн мэдүүлэг өгөх үедээ түүнийг  "Салхитын мөнгөний орд"-той холбоотой хэргийн асуудлаардуудсан болохыг мэдсэн гэлээ. 

Ж.Оюунтунгалаг нь "Би 2017 онд Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээр энэ хэрэг шийдвэрлэгдсэн уг хэргийн даргалагч шүүгчээр оролцож байсан. Жилд маш олон тооны хэрэг шийдвэрлэдэг болохоор хэрэг бүрийг тэр бүр тогтоогоод байдаггүй. Гэхдээ би Монголын төрд итгэж байна. Тус хэргийг хэрхэн шийдвэрлэсэн бэ гэх шалтгаанаар намайг шалгаж байцаагаагүй байх. 

Миний хувьд 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд элсэж орсон цагаасаа эхлэн ажлын байранд очих хүртлээ очсон хойноо ч  арын хаалга, танил тал болон хээл хахууль гэх мэтийн зүйлийг ашиглаж байгаагүй. Энгийн нэг ардын хүүхэд өөрийн хүч хөдөлмөрөөрөө ажил төрөлтэй шулуун шудрага амьдарч болох нийгэмд амьдарч байгаа гэж би боддог. Тиймээс үнэн мөн удахгүй шийдэгдэх байх хэмээн найдаж байна гэлээ. 

Түүнээс бусад 16 шүүгчийн талаар лавлаж асуухад тэрээр" Надад бусдын талаар таамаг дэвшүүлэх эрх байхгүй. Би энд зөвхөн Ж.Оюунтунгалаг гэдэг хувь хүний хувьд л ирсэн" гэсэн юм.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх