etoim.mn
photos/294a7bff449b06b82fa70f7c3f25eec9_b.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.  Хуралдаанаар Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консул Даваагийн Мөнх-Эрдэнийг эгүүлэн татах шийдвэр гаргалаа.  Д.Мөнх-Эрдэнэ нь дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж, өөрийн болон ажилтнуудынхаа нэр дээр өндөр үнэтэй тээврийн хэрэгслийг БНХАУ-д татваргүй нэвтрүүлсэн зөрчил гаргажээ. Улс орны нэр хүндийг энэ мэтээр унагаж байгаа дипломат албан хаагчдад хариуцлага тооцох тухай саналаа Засгийн газрын хуралд яаралтай оруулж хэлэлцүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд Д.Цогтбаатарт үүрэг болгов.

Мөн Улаанбаатарт "Чингис хааны музей" байгуулах асуудлыг ирэх долоо хоногийн хурлаар хэлэлцүүлж, батлуулахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт үүрэг болгожээ.  2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар "Чингис хаан судлалын хүрээлэн" байгуулах шийдвэрийг гаргаж байсан. Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар шинжлэх ухаан болгон хөгжүүлэх зорилготой гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Yum

[66.181.187.106]

2019-06-28 17:35:27

Estoi hariuzlagagui humuusiig gadaad ajilluulj bhiin ichij ubmeer