etoim.mn
photos/c9d97f0a62a6eeec4ce5c370216699f0.jpg

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр хуралдаж “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл”-ийн 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, Ази номхон далайн бүсийн орнуудын Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх асуудлаарх IV конгрессийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэв.

Мөн энэ үеэр НОСК-ийн Орон сууцны ашиглалт, борлуулалтын хэлтсийн дарга П.Алтанхуяг түрээсийн орон сууцны талаарх мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллүүдэд танилцуулж, саналыг нь авлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийн зүгээс түрээсийн орон сууцны 5 хувийг  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түрээслүүлнэ гэж заасан байсныг 10 хувьд хүргэх, орон сууцнуудад харааны бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэдэд зориулан зам талбайг засч өгөх, цаашид хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хүргүүлэхдээ байнга дохионы хэлтэй явуулж байх зэрэг санал хүсэлтээ зөвлөлийн гишүүдэд хүргүүлэв.

Нийслэлийн Засаг даргын орлогч, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан “Эдгээр иргэдийн саналыг төлөвлөгөөний төсөл болон түрээсийн орон сууцны журамд тугах тал дээр холбогдох албаныхан анхааран ажиллах хэрэгтэй. Цаашдаа нийслэлийн Орон сууцны корпораци олон нийтийн телевизээр мэдээлэл хийхдээ албан ёсоор дохионы хэлээр хийж бай. Манай зөвлөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж ажиллахаас гадна тэдний эрхийг хангах тал дээр хяналт шалгалт хийх бүрэн эрхтэй. Ялангуяа 972 айлын түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжээд эхлэхэд батлагдсан журмын дагуу хуваарилагдсан хэсэг дэх орон сууцнууд дээр хамтарсан хяналт тавьж ажиллахыг төлөвлөгөөний төсөл дээрээ нэмж тусга. Хэрэв зураг төслийн дагуу хийгдээгүй бол хариуцлагын асуудлыг ярих хэрэгтэй” хэмээн холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн түрээсийн орон сууцны квотыг нэмэгдүүлж болох эсэх талаар судалж үзэхээр болов.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх