etoim.mn
photos/4bd85064722db7ab80b39a88cd0f9ec1.jpg

НИТХ-ын ээлжит 26 дугаар хуралдаан хуралдаж байна. Тус хуралдаанаар Нийслэлийн хотын шуудан 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн Аудитын тайлан гэх зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ж.Батсайхан өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг огцруулах асуудлыг тавилаа.

НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан:   “Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан албан тушаалын төлөө томилогдсон хүн. Гэтэл Засаг дарга болсноосоо хойш нийслэлд хийж, хэрэгжүүлсэн, нийслэлийн иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдсэн ажил огт байхгүй. Дүр эсгэсэн хэлбэр төдий, бусдын санаачилсан ажлуудыг хийсэн мэт дүр эсгэж байна. Ганцхан жишээ хэлэхэд, гамшгаас хамгаалах ажлыг хийсэн гэж хийсэн ажилдаа онцгойлон дурджээ. Энэ бол Засгийн газраас хэрэгжүүлж, хийсэн ажил. Бодлогын хэмжээний, мөрийн хөтөлбөрт тусгасан ажил нэг ч хийгдэхгүй байна” хэмээв.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх