etoim.mn
photos/unnamed (1).jpg

Солонгосын алдарт жүжигчин Сон Жун Ги жүжигчин Сон Хэ Кю нар зууны гэгдэж байсан хуримаа хийгээд хоёр ч жил бололгүй салахаар болжээ. Энэ талаарх бүх мэдэгдэлийг жүжигчин Сон Жун  Ги-гийн талаас гарсан бөгөөд өчигдөр буюу зургаадугаар сарын 26-ны өдөр сон хэ Кю-гаас салах өргөдлөө өгсөн байна.

Түүнчлэн Сон Жун Ги өөрийн өмгөөлөгч Пак Жэ Хюн-аар дамжуулан "Намайг хайрлаж дэмждэг олон хүнд ийм таагүй мэдээ хүргэх болсондоо уучлалт гуйж байна. Мөн бид хоёр талаа буруутгахын оронд найрсгаар салалтын үйл явцаа дуусгахыг хүсэж байгаа. Мөн хувийн амьдралынхаа талаар бүгдийг хэлэх боломжгүй байдлыг ойлгохыг хүсэж цаашид жүжигчнээрээ уран бүтээлдээ анхаарлаа хандуулан сайн бүтээлээр хариу барихыг хичээх болно" гэж мэдэгджээ

Харин түүний эхнэр Сон Хэ Кю-гийн хувьд түүний харьяалагддаг "UAA Korea"-аас энэ талаар "Сон Хэ Кю маш удаан бодсоны эцэст ийм шийдвэр гаргасан. Тэдний салах болсон шалтгаан нь тэдний зан чанарын ялгаатай байдал бөгөөд хоёр өөр зан ариншинтай хүмүүс удаан хугацааны турш нийлэмжгүй байсан. Бусад нь тэдний хувийн асуудал учраас илүү нарийн зүйлсийг дэлгэх боломжгүй байна. Та бүхнээс ойлгохыг хүсч байна" гэжээ.

Мөн Сон Жүн Ги-гийн харьяалагддаг "Blossom Entertainment" олон нийтээс уучлал гуйн "Тэд өөрсдөө зөвшөлцөлд хүрсний эцэст ийм шийдвэр гаргасан. Та бүхэнд ийм гунигтай мэдээ дуулгаж байгаад уучлаарай" гэж мэдэгдсэн байна. 

Гэхдээ тэдний харьцаа сүүлийн үед тааруу байгаа нь илт байсан гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байгаа юм. Учир нь жүжигчин Сон Хэ Кю хоёр ч удаа олон нийтийн газар хуримын бөгжгүй явж байсан бөгөөд тухайн үед энэ талаар ямар нэг тайлбар гаргаагүй юм. 

Мөн хосууд хэдэн сарын турш тусдаа амьдарч байсан нь илчлэгдсэн бөгөөд тэдний гаргасан эцсийн шийдвэр нь салалт болжээ. 

Ямартай ч хосууд хоёр тийшээ болох нь цаг хугацааны л асуудал болоод байна. Жүжигчин Сон Жун Ги-гийн хувьд "Асыдалын он тоолол" цуврал дээр ажиллаж байгаа бол жүжигчин Сон Хэ Кю энэ жил хоёр ч төсөл дээр ажиллах нь тодорхой болоод байгаа юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

3
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

К

[66.181.161.123]

2019-06-27 13:10:43

Авгай нь араар тавьж баригдсан