etoim.mn
photos/74363af1-25a1-4755-adab-8deac87a8d43.jpg

УИХ-аас томилогдсон ажлын хэсэг Оюутолгойн гэрээг жил гаруйн хугацаанд шалгаж, шалгалтын дүгнэлтээ УИХ-д танилцуулав. Үүний дараа Оюутолгойн гэрээг цуцална, цуцлахгүй гэж хэсэг шуугилдаж байгаад л асуудал намжив. Ер нь юу болсон бэ. Энэ гэрээ бидэнд хэрэгтэй юу, хэрэггүй юу…

Асуудлыг яаравчлан шийдвэрлэх ёстой баймаар. Гэвч УИХ энэ асуудлаар нам гүм, таг чиг … Одоо яах вэ …

Үнэндээ Ажлын хэсэг олигтой зүйл хийгээгүй, тэр дүгнэлтэд авчихаар зүйл байгаагүй учраас л УИХ яах учраа олохгүй гацаанд орчихоод байгаа хэрэг гэж улс төрийн хүрээнд шивнэж байх юм. 

Ядаж байхад 65-ын бүлэг олонхийн давуу талыг ашиглан Эцэг хуульдаа өөрчлөлт оруулахаар эрс шийдчихээд УИХ-ын гишүүдийг наадамлаж алга болохоос нь өмнө энэ асуудлыг шийдчих гээд улайрч байна. Энэ үед юун Оюутолгойн гэрээ манатай л байгаа, ойлгомжтой. Гэвч Үндсэн хуулийн өөрчлөлтөөс Оюутолгойн гэрээний өөрчлөлт бидэнд илүү чухал санагдаад байна. Энэ асуудлыг цаг, минут алдахгүйгээр л шийдвэрлэчихмээр байгаа юм. Гэтэл хойшлуулсаар л, энэ хооронд Монголын баялаг гадагш зөөгдсөөр л байна …

Оюутолгойн гэрээтэй холбоотой ноотой, ноцтой асуудал их бий гэж нэг биш нэлээд улс төрчид олон жил ам мэдэн ярьсан. АТГ, Аудит, Ажлын хэсгийн дүгнэлт гээд энэ гэрээг яаравчлан өөрчлөх, холбоотой асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатайг сануулж байгаа хэдий ч УИХ, гишүүдэд тийм хүсэл алга байна. Харин Үндсэн хуулийг өөрчилж, өөрсдийн эрх мэдлийг л нэмэгдүүлэхийг тэд илүүтэй хүсч байгаа нь харагдаж байна.

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх