etoim.mn
photos/_20190625063618.jpg

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг батлах тухай 01 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар төвийн 6 дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг арга хэмжээнд  нийслэлийн 6 дүүргийн 780 иргэнийг хамруулан түр ажлын байраар ханган ажиллуулж байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, архины хамаарал бүхий тусгай төвийн төрийн бус байгууллагууд, хөдөлмөрлөх насны тодорхой эрхэлсэн ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалтад оруулж, түр ажлын байраар хангаад байгаа юм.

Арга хэмжээний хүрээнд тавдугаар сарын 10-аас эхлэн хөрс боловсруулалт хийгдэж нийт 52 га газар  хагалж, борнойдон  тариалалтад бэлтгэж 32 га газарт төмс, сонгино 10 га, шар манжин 5 га, лууван, 5 га-д зэрэг ил талбайн тариалалт, өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү зэргийг 52 хүлэмжид  тариалалт хийн ажиллаж байна гэж нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдээлэв.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх