etoim.mn
photos/2qm2sg79nj7jooegqk9ju1dnu1_b.jpg

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сард Ш дөрвөн өдөр үргэлжилж шүүхийн шийдвэрээр шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн ял оноосон билээ.

Олон жилийн турш илрээгүй энэ хэрэг ийнхүү шийдэгдэж, гэм буруутнуудыг шийтгэсэн ч өнөөдөр энэхүү шүүхийн шийдвэр нь "жүжиг" харин хоригдсон этгээдүүд "зохиомол жүжиг"-ийн хохирогчид болж таараад байгаа. УИХ-ын гишүүд С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаж шүүхээс ял сонссон ч үнэндээ хилс хэрэгт гүтгэгдсэн гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорих өрөөнд эрүүдэн шүүсэн бичлэг олон нийтэд ил болсон.

Тэгвэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэг буюу Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1, 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нэр бүхий 9 холбогдогчтой эрүүгийн хэргийг Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019.06.25-ны буюу өнөөдөр хүлээн авсан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх