etoim.mn
photos/olloo_mn_1525223705_atg.jpg

 АТГ-ын дэргэдэх Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэсэгт энэ сарын байдлаар иргэн аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн авилга, ашиг сонирхолын зѳрчилтэй холбоотой 94 гомдол мэдээллийг хүлээн авч хянан шийдвэрлэжээ.

Энэ талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн коммисар Т.Баярхүү, Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах коммисар Ц.Шинэбаяр нар мэдээлэв.

Мөн АТГ-аас төрийн албанд хувийн ашиг сонирхлын зѳрчлѳѳс урьдчилан сэргийлэх талаар хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн 4 эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ.

Тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн коммисар Т.Баярхүүгийн мэдээлсэнээр Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 68 гомдлын 48 буюу 70.6 хувийг Улаанбаатар, 20 буюу 29.4 хувийг орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байгаа аж. Тодруулбал, Мөрдөн шалгах хэлтэс энэ оны зургаадугаар сард 503 хэргийг мөрдсөнөөс 21-ийг нь шүүхэд шилжүүлэх, 57-г нь хаах саналтайгаар прокурорт хүргүүлжээ. Мөн 9 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 416 эрүүгийн хэргийг үргэлжүүлэн мөрдөж байна.

Түүнчлэн АТГ-аас авилга, хувийн ашиг сонирхолын зөрчлийг бууруулах зорилгоор шударга ёс, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх ажлыг Боловсрол, соёл, шинжлэх спортын яамтай хамтран хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд АТГ, БСШУСЯ хамтран боловсрол, соёл урлаг, спортын салбарынханд соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулахыг уриалсан байна. Энэхүү уриалгыг Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчит 26-н сургууль, 48-н цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 18-н сургууль, 29-н цэцэрлэгийн эрхлэгч дэмжин ажиллаж байна.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн коммисар Т.Баярхүү, “Багш, сурган хүмүүжүүлэгч хүмүүс нийгэмд соёл, шударга ёсыг түгээгч байж, эргэн тойрондоо зөв үлгэр дуурайл үзүүлдэг байх ёстой. Бусад байгууллага, хамт олныг ч энэхүү уриалгад нэгдэн хүн бүр, иргэн бүр соён гэгээрүүлэгч байж, нийгмийн буруу хандлага, сэтгэлгээг өөрчлөх ажлыг дор бүрнээ хийхийг уриалж байна” гэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх