etoim.mn
photos/88888888.png

Ардчилсан Намын нарийн бичгийн дарга О.Магнай, Д.Оросоо нар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн хоногуудад хэд хэдэн яамны гадаа сайд нарыг нь огцруулахаар иргэдийн хийсэн жагсаалыг сөрөг хүчний хувьд АН дэмжиж ажилласан гэдгээ илэрхийллээ. Гэхдээ АН-ын зүгээс санхүүжүүлээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна гэв.

Ардчилсан Намын нарийн бичгийн дарга О.Магнай:  Хариуцсан ажилтнууд нь 70 кг хар тамхины хэрэгт холбогдоод байхад салбарын сайд нь ажлаа өгөхгүй байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Тэмбүүтэй тэмцэнэ” гэсэн мэдэгдлийн дараа Монгол Улсын аялал жуулчлалын компанид захиалга өгсөн жуулчдын 20 хувь нь захиалгаа буцаасан байна. Хууль зүйн сайд Ц.Нямдорж гэдэг хүнийг ажлаа хүлээлгэж өгөхийг ард түмэн шаардсан. Эх баригчдын ярьж байгаа шиг жагсаал болгоныг 40 сая төгрөгөөр дэмжих санхүүгийн чадамж АН-д байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хэрвээ эдгээр сайдууд ёс зүйтэй хүн байсан бол хариуцлагаа хүлээгээд огцрох нь зүйн хэрэг. Гэвч тэгсэнгүй. Хэн нэгэнд хариуцлага хүлээлгэхгүй өнгөрөөж байна.

"Эрх баригчид үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ярьж эхэлсэн. Эх баригчид 2000 онд дордохын долоон өөрчлөлтийг хийж, үүний үр дагаврыг 19 жил амсаж байна. ЖДҮХС-гийн зээл, 60 тэрбумын схем зэрэг сөрөг үр дагаврыг авчирсан. Одоо эрх баригчид дахин ийм зүйл хийхээр төлөвлөж байна гэж ярилаа. 

АН-ын хуулийн хэлтсийн дарга Д.Оросоо: Эрх баригчид наймаа хийх замаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хийж байна. Энэ бол үнэхээр аюултай. Эрх баригчид дур зоргоороо Үндсэн хуулийг өөрчилж, үүнийг нь Үндсэн хуулийн цэц хянахгүй болж байна. Үүнийг хийхийн тулд Цэцийн гишүүдийн бүрэн эрхийг есөн жил болгон авилгал хийж байна. Энэ удаагийн үндсэн хуулийн өөрчлөлт 2000 оны дордохын долоон өөрчлөлтөөс долоон дор зүйл болж Монгол Улсын хувь заяагаар тоглох гэж байна. Тиймээс бид энэ асуудлыг дахин, дахин ярьж олон түмнийг энэ асуудалд анхаарлаа хандуулаач ээ хэмээн хүсч байна. Эх баригчид наймаа хийх зарчмаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж байна. 

 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх