etoim.mn
photos/5d1188a79173f.jpeg

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японы Осака хотод болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт оролцсоныхоо дараа БНСУ-д айлчлах үеэрээ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай уулзахаар төлөвлөөгүй байна. Энэ тухай Америкийн засаг захиргааны өндөр албан тушаалын төлөөлөгч сэтгүүлчдэд зориулж утсаар мэдээлэл өгөхдөө мэдэгджээ.

“Ийм уулзалт зохион байгуулах төлөвлөгөө байхгүй. Трамп БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзахаар тус улсад айлчилна. Мэдээж хэрэг тэд Умард Солонгосын тухай, мөн АНУ болон Өмнөд Солонгосын холбоотны харилцааны талаар ярилцана” гэж тэрбээр Сөүлд айлчлах үеэрээ Трамп БНАСАУ-ын удирдагчтай уулзах боломжтой юу? гэх асуултад хариулахдаа хэлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургадугаар сарын 29-30-нд БНСУ-д хоёр өдөр айлчилна. Хоёр удирдагчийн яриа хэлэлцээний гол сэдэв нь “Америк-Өмнөд Солонгосын холбоотны харилцааг бэхжүүлэх болон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах арга замаар тус хойгт энх тайван тогтооход хоёр тал хэрхэн хамтран ажиллах” тухай байх аж.

“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт Японы Осака хотод зургадугаар сарын 28-29-нд болно.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх