etoim.mn
photos/5d105d8d318c9.jpeg

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар Боловсролын хүрээлэнгээс Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулгын 10-30 хувьд өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал, нэгээс гуравдугаар  ангид Монгол ёс хүмүүжлийн хичээлийг долоо хоногт хоёр цаг, дөрөв, тавдугаар ангид нэг цаг оруулна. Анги дэвших болон төгсөх шалгалтыг хичээлийн долоо хоногт оруулахгүйгээр тусад нь тавих аж. Улмаар Иргэний боловсрол хичээлийг Иргэний ёс зүй болгон өөрчилж, сурагчдад монгол ёс заншил, иргэний ёс зүйн хэм хэмжээний талаар мэдлэг олгох үндсэн хичээл болгох юм. Түүнчлэн бага ангийн сурах бичгүүдийн агуулгыг тодорхой хэмжээгээр өөрчлөхөөр болжээ. Уг өөрчлөлтийг энэ оны есдүгээр сарын 1-нээс мөрдөх аж.

Мөн газар нутаг, өвчний тархалт, байгаль цаг уур гэх мэт нөхцөлийг харгалзан Улаанбаатар  хотын сурагчдыг хоёрдугаар улирлын амралтаар 21 хоногоос нэг сар, орон нутгийн сурагчдыг гуравдугаар улирлын амралтаар 21 хоног амраахаар төлөвлөсөн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх