etoim.mn
photos/olloo_mn_1561349432_4561.jpg

УБТЗ” ХНН-ийн даргаар 2014-2016 онд ажилласан Л.Пүрэвбаатар нийгэмлэгийн хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаус захиалан бариулсан, эзэмшиж байгааг хууль бус үйлдэл хэмээн үзэж, дээрх байгууллагаас шүүхэд хандсан байдаг. Тодруулбал, гурван шатны шүүхээс тус хаусыг нийгэмлэгийн өмчлөлд шилжүүлэх шийдвэр гаргасан байдаг ажээ. Гэтэл өнөөдрийг хүртэл иргэн Л.Пүрэвбаатар хаусаа чөлөөлж өгөхгүй байна байгаа юм.  Тэгвэл улсын өмчөөр баригдсан үнэтэй хаусыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өнгөрсөн долоо хоногт албан чөлөөлөх ажиллагааг эхлүүлсэн байгаа юм. Өнөөдрийн байдлаар үнэтэй хаусыг албан чөлөөлөх ажиллагааг эхлүүлсэн байгаа бөгөөд байран доторх эд зүйлсийг нь бүгдийг нь чөлөөлсөн байгаа гэдгийг албаныхан хэлж байна. Харин энэ долоо хоногт бүх асуудлыг цэгцлэж дуусах аж. Ийнхүү гурван шатны шүүхээс гаргасан шүүхийн шийдвэрийг хуулийн байгууллага биелүүлж хэрэгжүүлж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх