etoim.mn
photos/negsvt.jpg

Амралтын өдрүүдэд /2019.06-22.23/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 520 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 382 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 23 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд  1, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

- 2019.06.21-ний өдрийн  00.50 цагийн орчимд Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ баг “Хөх хошуу” гэх газар /сумын төвөөс урагш тийш 6 км/ асфалтан замд Kia Frontier маркийн автомашин өнхөрч жолооч 24 настай, эрэгтэй М нь  Isuzu Forward, Kia Frontierавтомашинуудын дунд хавчуулагдан нас барсан.

- 2019.06.22-ны өдрийн 15.00 цагийн орчим Төв аймгийн Жаргалант сумын 3-р багийн нутаг “Агьтын Хөндий” гэх газар /Сумын төвөөс хойш 28км-т/ асфальтан замд Toyota Prius автомашины жолооч Н нь Toyota Prius Б жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 44 настай, эмэгтэй Ннас барсан. Жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ автомашин жолоодсон.

- 2019.06.22-ны өдөр БЗД-н  12 дугаар хороо  /Хүннүгийн гудамж, Дүнжингарав худалдааны төвийн зүүн замд амины Honda Insight  маркийн автомашин онхолдож жолооч 33настай, эрэгтэй Б нас барж, зорчигч37 настай, эрэгтэй, Г гэмтсэн.

Бүртгэгдсэн нийт ослын 12 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, хоёр осол нь мөргөлдөх хэлбэрээр,  нэг осол онхолдох хэлбэрээр, нэг үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Амралтын өдрүүдэд гарсан зам тээврийн осолд өртсөн долоон хүүхдийн гурав нь явган зорчигч, гурав нь зорчигч, нэг унадаг дугайтайгааар хөдөлгөөнд оролцож байжээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлээгүйгээс гурван хүүхэд гэмтэсэн байна.

Таны гэр бүл, үр хүүхэд, хайртай бүхний тань амь нас, жолооч таны гарт гэдгийг үргэлж санаж замын хөдөлгөөнд оролцохыг ТЦА-аас уриалж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх