etoim.mn
photos/bu2_6256.jpg

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 22-ны хуралдаанаар хэлэлцүүлж батлуулжээ. Тодруулбал,

  • 10 мянга нь амины орон сууц,
  • 57 мянга иргэн ААН-ийн газар дээр
  • 3000 нь дахин баригдах
  • 18488 түрээсийн орон сууц барина гэсэн төлөвлөгөө гаргасан.

Бага, дунд орлоготой иргэддээ зориулсан энэ хөтөлбөрийг Улаанбаатар хот болон 21 аймагт хэрэгжүүлнэ. 150 мянган айлын орон сууцны инженерийн шугам сүлжээг БНХАУ-ын  хоёр сая юанийн буцалтгүй тусламжаар байгуулахаар болжээ.  Уг хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, төв суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонхи нь өөрсдийн худалдан авах чадварт нийцсэнээс гадна эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан орчныг бүрдүүлэх гэнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх